Төрийн тамга тэмдэг

Төрийн тамга, тэмдэг
Тамгыг төрийн байгууллага хэрэглэх ба хуучин монгол бичгээр байгууллагын нэрийг бичсэн, соёмботой, хэмжээ нь 20×20-оос 50×50 мм-ийн хэмжээтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгайлан заагдсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагын тамгыг үйлдвэрлэх зөвшөөрлийг олгодог.Ишний хувьд өргөн сонголтой, дэвшилтэдтехнологоор хийнэ.

Төрийн байгууллагын тэмдэг
Төрийн байгууллагын тэмдэгт тухайн байгууллагын харьяалал зохион байгуулалтын нэгжийн нэр бичигдсэн байна. Мөн дурын иш, технологоорхийлгэх боломжтой.

ААН тэмдэг

Байгууллагын тэмдэг
ААН байгууллага нь үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран дотоод хэрэгцээндээ олон төрлийн дардас тэмдэгүүдийг ашиглаж болно. Жишээ нь өөрийн ажлыг хөнгөвчлөх үүднээс бараа бүтээгдэхүүнийг суртчилах, хаяг байршилаа заасан дардас байж болно. Таны сонгосон иш, хүссэнтехнологоор хийнэ.

ТББ тэмдэг
Төрийн бус байгууллагууд нь /НҮББ, ГҮТББ, САН, ХМХ, СӨХ/ нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа зохион байгуулахад ашиглагдах тэмдэг, дардсуудыг захиалж болно. Олон төрлийн сонголтой иш, дэвшилтэдтехнологоор хийж үйлчилнэ.

Хувийн тэмдэг
Монголчууд эрт дээр үеэс хувийн тамга хэрэглэж байсан санааг баяжуулж ургийн /хувийн/ тэмдэг болон өөрийн гэр бүлийн дээдлэн шүтдэг уул усны зураг, бэлгэдлийн дүрс, тухайн хүний гэрэл зураг зэргийг оруулан дизайны шилдэг шийдэлтэй хувийн тамга урлаж байна. Ишний өргөн сонголт, технологийн дэвшилтэд чанараар үйлчилнэ.

© Copyright - Хаан Тамга | Мөнх Тэнгэрийн хүчин дор