Түгээмэл асуулт

Шинээр байгуулагдсан Аж ахуйн нэгж тамга захиалахдаа юу бүрдүүлэх ёстой бэ?

Шинээр байгуулагдсан Аж ахуйн нэгж бол гэрчилгээний  эх хувь болон иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааний тэмдгийн хяналтын дугаарын маягт,  харин Төрийн бус байгууллага бол гэрчилгээний  эх хувь болон иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааний тэмдгийн хяналтын дугаарын маягт, тэргүүний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй.

Шинээр санхүүгийн тэмдэг захиалахад юу бүрдүүлэх ёстой бэ?

Байгууллагын  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан тоот хэрэгтэй.

Албадын тэмдэг захиалахад юу бүрдүүлэх ёстой бэ?

Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан тоот, тушаал /тухайн албыг байгуулах захирлын тушаал/ хэрэгтэй.

Тамгаа цэнэглэхэд юу юу авч очих вэ?

Тазөвхөн тамгаа л авчирхад болно.

Байгууллагын салбарын тамга захиалахад юу бүрдүүлэх вэ?

Толгой байгууллагын гэрчилгээний хуулбар, салбарын гэрчилгээний эх хувь, толгой байгууллагаас албан тоот хэрэгтэй.

Сурталчилгааны зориулалтаар тамга хийлгэж болох уу?

Болно. Таны хүүсэн загвараар хийж өгнө.

Байгууллагын тамга 2 ширхэг байж болохуу?

Болохгүй. Харин гэрээний, албадын, маркетингийн алба, гадаад харилцааны алба, орчуулгын алба, санхүүгийн алба, хүний нөөцийн алба, аж ахуйн алба,инженерийн алба, гэх мэт алба тус бүрдээ тэмдэгтэй байж болно.

Гарын үсгийн дардас хийлгэхэд юу бүрдүүлэх вэ?

Иргэний үнэмлэхний хуулбар,өргөдөл,хар үзгэн балаар гарын үсгээ тасалдахгүй бичиж ирэх.

Тамгаа шинчлэхэд юу бүрдүүлж очих вэ?

Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, албан тоот, нийслэлийн цагдаагийн газраас тамга хураалгасан бичиг авна.

Тамга шинчлэхэд цагдаагийн газар юу бүрдүүлж очих вэ?

Улсын бүртгэлийн гэрчилгээг нотириатаар батлуулах, нийслэлийн цагдаагийн газарт албан бичиг бичнэ.

Тамганы резин нь зүгээр иш нь хагарчлаа яах вэ?

Та үйлдвэр дээр ирээд тохирох ишийг нь солиулж  болно.

Төсөвчин, мэргэшсэн нягтлан бодогч, эмч, өмгөөлөгч, зөвлөх инженер зэрэг хувиараа ажилладаг хүмүүсийн тэмдэг хийлгэхэд юу бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Албан бичиг мөн мэргэшлийн гэрчилгээ эх хувиараа, иргэний үнэмлэхтэй байх хэрэгтэй.

Тамгаа гээсэн бол цагдаад юу бүрдүүлж очих вэ?

1. Улсын бүртгэлийн гэрчилгээ нотириатаар батлуулах,

2. Нийслэлийн цагдаагийн газарт гаргасан албан бичиг

3. Иргэний үнэмлэх нотириатаар батлуулсан хуулбар

4. Компанийн дүрэм нотириатаар баталгаажуулсан баримт

5. Сонинд зарлуулах, зарлуулсан сонингоо авч очих

6. Гишүүд нь өөрийн биеэр очих

7.  Улаанбаатар банканд 10000 төгрөг тушаасан баримтын хамт бүрдүүлж ирнэ

Хувийн тэмдэг захиалахад юу бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Иргэний үнэмлэх, өргөдөл, татвар төлөгч бол татвар төлөгчийн дэвтэр хэрэгтэй.

© Copyright - Хаан Тамга | Мөнх Тэнгэрийн хүчин дор